Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

ИТХ-ын танилцуулга

2014-12-02

1992 онд шинэ үндсэн хууль батлагдснаар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг нутгийн захиргааны удирдлагатай хослуулан ажиллахаар болсон билээ. Орон нутгийн ээлжит 6 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 21 төлөөлөгчтэй, 7 тэргүүлэгчтэй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба нь орон тооны нарийн бичгийн даргатай үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын үндсэн хууль,Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалан, сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх, ойрын жилүүдийн бодлогыг зүй зохистой тодорхойлон хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан иргэдийн сайн сайхан амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийг бүх талаар хангах нөхцөл боломжийг бий болгож, орон нутгийн бие дааж хөгжих орчинг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%