НЭЭЛТ
Засаг дарга Г.Мөнхбаяр нээж
МУҮУИТ-ын ЗУХ-ийн дарга, урлаг судлалын магистр, жүжигчин МУСТА Б.Асылбек аяны зорилгыг танилцуулан
МУГЖ Д.Амаржаргал
МУҮУИТ-ын дуучин МУСТА И.Хишигзаяа
МУҮУИТ-ын бүжигчин Д.Хишигдэлгэр болон
Бигэр сумын ЕБС-ийн бүжгийн дугуйлангийн сурагчид мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.
✅ИЛТГЭЛ
МУҮУИТ-ын ЗУХ-ийн дарга, урлаг судлалын магистр, жүжигчин МУСТА Б.Асылбек “Монгол Улсын Соёлын өнөөгийн байдал”, цаашид авч хэрэгжүүлэх арга зам, бодлого шийдвэрүүдийн талаар илтгэл тавьлаа.
ҮЗЭСГЭЛЭН
СББӨ-ийг өвлөн уламжлагчдын “Гар урлал”, “Сүү, цагаан идээ”, “Арьс шир, сур суран эдлэл”, болон нутгийн бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн, ЕБС-ийн сурагчдын урласан бүтээлийн үзэсгэлэн, Ард иргэдийн гар дээр хадгалагдаж буй “Ховордсон өв”-ийн үзэсгэлэн, “Ховор ном, сэтгүүл”-ийн үзэсгэлэн зэргийг тусгай гэр барьж дэглэн олон нийтэд сурталчлан ажиллалаа.
Тус үзэсгэлэнгийн үеэр сонин содон байсан зүйл нь Ахмад багш Д.Туяагийн анх оюутан болоход нь ээжийнх нь хийж өгч байсан хэтэвч, үе үеийн шавь нарынхаа хийсэн бүтээл, судалгааг нандигнан хадгалсан байсан нь, мөн ахмад настан Н.Сүнжидмаагийн 4-н үе дамжин хэрэглэж байгаа зулын цөгц, “Эрх чөлөө нэгдэл”-ийн агуулахны 2 сэрээтэй цоож зэрэг нь үзэсгэлэнг үзэж сонирхсон иргэдийн сонирхлыг ихэд татаж байлаа.