Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

БИГЭР СУМЫН ИТХ-ЫН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2020-11-04

Бигэр сумын ИТХ-ын АНХДУГААР хуралдаан 2020 оны 11 сарын 03 ны өдөр сумын хурлын танхимд 21 төлөөлөгчөөс 20 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.Тус хуралдаанаар:
1. Сумын ИТХ-ын сонгууль явуулсан дүнг танилцуулж шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх
2. Намуудын бүлэг байгуулах
3. ИТХ-ын даргыг сонгох тухай
4. ИТХ-ын тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай
5. Сумын засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцлээ.
Анхдугаар хуралдааныг насаар хамгийн ахмад төлөөлөгч П.Очирбат удирдан явуулж Буудай багт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Д.Баттөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 100 % -ийн саналаар сонгогдож батламжлагдлаа.
Урт багт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Дианз овогтой Батмөнхийг төлөөлөгчдийн 100%- ийн саналаар сумын засаг даргаар сонгож батлан томилуулахаар аймгийн засаг даргад уламжлахаар боллоо.
Түүнчлэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр П.Очирбат, Д.Баттөр, Х.Пэрэнлэй, Ш.Батсүх, Х.Мөнхтүвшин, А.Жаргалсайхан, Б.Мөнхбат нар сонгогдлоо.
Мөн Ардчилсан намын бүлгийн даргаар Х. Мөнхтүвшин , Монгол Ардын Намын бүлгийн даргаар Ш. Мөнх- Очир ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1346
524 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%