Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэв

2015-10-01

Олон улсын ахмадын өдрийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр ахмад настангуудын уулзалт, ярилцлага хийж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож, сумын ажлын талаар тодорхой мэдээлэл хийж, зарим тэргүүний ахмадуудыг шагнаж урамшууллаа. Ахмадуудыг харъяалах байгууллагууд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлж, соёлын төвийн ажилтнууд мэндчилгээ дэвшүүлж, урлаг соёлоор үйлчиллээ. Мөн сумын Засаг даргын ивээл дор "Ахмадуудаас суралцацгаая" сэдэвт урлагийн наадмыг 6 төрлөөр зохион байгуулж, эхний 3 байрт шалгарсан ахмадуудыг шагнаж урамшууллаа. Урлагийн наадамд 41 ахмад настан оролцжээ. Суманд нийт 166 өндөр настан бүртгэлтэй байдаг бөгөөд олон улсын ахмадын өдрийн арга хэмжээнд 105 ахмад настан хүртэлцэн ирж оролцсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5716
4258 / 74%
913 / 16%
265 / 5%
280 / 5%