Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.

2015-10-05

Тус сумын төр захиргааны байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг шилдэг хээлтэгч, хээлтүүлэгч шалгаруулах, газар тариалангийн бүтээгдэхүүн шалгаруулах, сүү цагаан идээ шалгаруулах, гар урлалын бүтээгдэхүүн шалгаруулах гэсэн 4 төрлөөр зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааг иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, харилцан туршлагыг солилцуулах, илүүдэл бүтээгдэхүүнийг борлуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор зохион байгуулж, тэргүүний хүмүүсийг шагнаж урамшууллаа. Энэ жил ахмад тариаланч агсан Норжинсүрэнгийн хүүхдүүд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, ахмад тариаланчдыг шагнаж урамшуулсан нь өмнөх жилүүдээс онцлог боллоо. Тэргүүний хүмүүсийг шагнаж урамшуулахад 700,0 мянган төгрөг зарцуулсан байна. Үзэсгэлэн худалдааны үеэр 33 малчин шилдэг хээлтэгч хээлтүүлэгчээ авчирч үзэсгэлэн худалдаанд оролцуулсан бол 29 иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэн аж ахуйн нэгжүүд 3,2 сая төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%