Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Зөвлөлийн хурал болов.

2015-10-09

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон нутгийн зөвлөлийн хурал болж, 3-р улиралд хийсэн ажлын мэдээллийг сонсож, 4-р улиралд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Суманд 3-р улиралд  гэмт хэрэг гараагүй бөгөөд хэв журмын зөрчил 5 гарсныг бүртгэж, захиргааны арга хэмжээ авч, 50,0 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн зөвлөлийн тайланг бүх багуудын иргэдийн Нийтийн Хуралд танилцуулж, "Архигүй хамт олон" болох уриалга гарган сурталчлан ажиллаж байна. Гар аргаар алт олборлож байсан 1500 иргэнд хуулийн зөвлөлгөө өгч, аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран 12 удаа хөөлгө зохион байгуулжээ. Мөн гар аргаар алт олбордож буй газруудад 6 удаа эргүүл шалгалтын ажил зохион байгуулсан байна. "Заг", Хулгар шар" зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%