Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Сум дундын эмнэлэг түргэн тусламжийн машинтай болов

2015-10-12

Тус суманд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Капкорп ХХК нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд сумын нутгийн  захиргааны байгууллагатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн фургон машин гардуулан өглөө. Машин гардуулах ёслолд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Капкорп ХХК-ийн удирдлагууд болон сумын иргэдийн төлөөлөл оролцлоо. Тус суманд гардулан өгч өгч буй түргэн тусламжийн фургон машин нь 29,5 сая төгрөгийн өртөгтэй ажээ. Энэ машинаар сумын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж иргэд талархалтай хүлээн авч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5716
4258 / 74%
913 / 16%
265 / 5%
280 / 5%