Орон нутгийнхаа тулгамдсан асууудлыг орон нутагтаа шийддэг байх тухай үндсэн хуулийн гол үзэл санааг хэрэгжүүлэгчид нь багийн иргэдийн Нийтийн Хурал, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Монгол хүн хотод амьдарч байна уу, хөдөө амьдарч байна уу гэдгээсээ үл хамааран төрийн үйлчилгээг адил түвшинд авах ёстой. Өнөөдөр хот хөдөөгийн ялгаа их, иргэдэд хүрч буй төрийн үйлчилгээ ялгаатай байгаагаас суурин газрыг чиглэсэн их нүүдэл зогсохгүй байна.
Суурин болон хөдөөгийн нүүдэлд багийн хөгжил, газар нутаг, эдийн засгийн хүчин зүйлээс хамаарах ялгаа байдаг ч төрийн бүх үйлчилгээг адил тэгш хүртэх ёстой. Ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчдад төрөөс үзүүлж буй үйлчилгээг чанартай, жигд хүргэх шаардлагатай. Улс орны шинэчлэл, хөгжил, дэвшил өрх гэр, баг хороо, сум дүүргээс эхлэх учиртай.
Засаг захиргааны анхан шатны нэгж буюу баг дээр төрийн бодлого хэрэгжиж хүн бүр ажилтай, орлоготой, баг бүр ядуу өрхгүй, хэн нэгэн намайг сайхан амьдруулах байх гэсэн хүлээлтгүй, өөрийнхөө өрх гэрийн амьдралыг сайжруулахад айл саахалтаараа, ахан дүүсээрээ, баг хороогоороо сайхан амьдрахад нь туслая гэсэн сэтгэлтэй тийм л хүмүүсийг бүх шатны хуралд төлөөлөгчөөр сонгож, тэднээр дамжуулан нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхжуулах нь чухал байна.
Төр засгаас халамж, элбэг амьдрал хүлээж суугаа хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж, өөрөө бүтээгч болгон амьдралаа сайжруулж, нутагтаа эзэн болж, эрхээ эдэлж, үүргээ ухамсарлахад нь туслах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд төрийн бүтэц сууриндаа данхайж, шинэчлэлт өөрчлөлтийг дутуу дулимаг, хэлбэр шүтсэн байдлаар явуулж ирснээс сум, багийн үүрэг, эрх мэдэл тодорхойгүй болж, хөдөө нутаг, малчин өрх эзэнгүйдэхэд хүрч байна.
Нүүдлийн соёлд тохирсон төрийн үйлчилгээг шийдэж, малчдын амьдрал ахуйд тохирсон төрийн үйлчилгээг яаж хүргэх вэ гэдгийг бодолцож, хөдөөгийн багийн төвд хүн ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна. Хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэе гэвэл багийн төв тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой. Багийн Засаг дарга цалин аваад сумын төв дээр суудаг биш, багийн иргэдтэйгээ байнгын харьцаатай, тэдний аж ахуйн албаны туслагч байх нь зүйтэй. Сум, багийн Засаг даргаар ажиллах хүнд тодорхой босго тавьж, шалгуур тогтоон нийт иргэдийн саналаар ил сонгодог болох шаардлагатай байна.
Багийг биеэ даасан төсөвтэй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хийх ажлаа хэлэлцэн эрэмбэлж, ажил хийж, бүтээж байгаа малчдын нөхөрлөл, хот айл, бүлэгт урамшуулал олгодог болгох нь зөв. Сум орон нутгийн иргэд тухайн нутагтаа эзэн нь байж, малын бэлчээр, усыг хяналтандаа байлгаж, хэрхэн ашиглах талаар иргэдийн Нийтийн Хурлаараа хэлэлцэн шийдвэрлэдэг байх талаар сум, багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх мэдлийг өргөтгөх хэрэгтэй. Өнөөдөр сум, багийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн Иргэдийн Нийтийн Хурал болон иргэдэд ийм эрх үгүйгээс газар нутаг эвдэн сүйдэж, цөлжилт ихсэж байгааг бодолцох нь зөв юм.
Хөдөөгийн иргэдэд мэдээ мэдээлэл маш чухал байна. Тйимээс өрх бүрд өрхийн дэвтэртэй болгож, түүнд сум болон багийн удирдлага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, бусад дарга нараас өгсөн мэдээ мэдээлэл, ажил үүргийн тухай бичүүлж, түүгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг дарга нарын ажлыг улирал тутамд дүгнэдэг байвал нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр дүн бодитой болж, чадвар нь ахих үндэстэй байж болох юм.
Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадвахжуулна гэдэг нь тухайн орон нутгийн иргэдэд төрийн бодлогыг үнэн зөв сурталчилж, сум орон нутгийн хөгжилд хувь хүмүүсийн оролцоог идэвхжүүлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үр нөлөөг дээшлүүлнэ гэсэн үг. Нөгөө талаас малчид, иргэдийн төрийн бодлогод саналаа тусгах, багийн хуралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, иргэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг чадвартай болгох талаар төр бодлогоор анхаарах шаардлагатай байна. Үүний тулд хүн ам цөөтэй сумын Засаг даргын Тамгын газрын данхар бүтцийг цөөлж заримыг нь багт шилжүүлэн, багийн засаг даргыг өндөр шалгуураар иргэдийн Нийтийн Хурлаас ил сонгодог болох, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг орон тооны болгон цалинжуулж, ард иргэдтэйгээ байнгын ажиллагаатай байлгах зорилгоор мэдээ мэдээлэл, ухуулга сурталчилгааны ажлыг хариуцуулан улирал тутамд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл хийдэг, ажлаа дүгнүүлж заавар чиглэл авдаг болгох зүйтэй.
ИТХ-ын ахмад төлөөлөгч Ж.Шарав