Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой "Явуулын Засаг даргын Тамгын газар" арга хэмжээг 5-р багийн нутаг Бөөрний сувилалд 1,2,5-р багийн иргэдийг хамруулан зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож иргэдэд хууль эрх зүйн болон Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч, гарын авлага материалаар иргэдийг хангалаа. Мөн иргэний бүртгэл, татвар, нийгмийн даатгал, болон бусад төрийн үйлчилгээнүүдийг иргэдэд газар дээр нь үзүүллээ. Энэ ажлаар 9 иргэн татварын төлөлт хийсэн бол 13 иргэн эрүүл мэндийн даатгал болон сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилтээ хийлгэж, сайн дурын нийгмийн даатгалын гэрээ байгуулжээ. 2 хүн иргэний бүртгэлийн үйлчилгээнд хамрагдсан байна.