Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Төрийн албандажилласан он жилүүд.

2015-10-20

             Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвд оршин суугч өндөр настан Дорж овогтой Баатар би 1951 онд төрсөн, 64 настай, хүүхэд ахуй цагаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин хүмүүсийн нэгэн адил бага дунд сургууль төгсөж, тусгай дунд боловсрол эзэмшиж, малын бага эмчийн мэргэжилтэй болж, ажил амьдралын гараагаа өөрийн төрж өссөн сумандаа 1969 оноос эхлэн   2012 он хүртэл тасралтгүй 43 жил сум орондоо тогтвор суурьшилтай ажилласан юм.
          Энэ хугацааны 36 жилийг сумын төр захиргааны байгууллагад ажиллаж ирсэн бөгөөд багийн Засаг даргаар 12 жил, сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны нарийн бичгийн даргаар 16 жил, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажиллаж гавъяаныхаа амралтанд гарсан юм.
          Хуучин засаглалын үед Ардын Депутатуудын Гүйцэтгэх Захиргаа гэсэн нэртэй байх үед Ардын Депутатуудын Гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж төрийн хууль тогтоомжийг сурталчлан таниулах,  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж  ирсэн юм. Тэр ажлуудыг сайн хийж байснаар манай сумын төр захиргааны байгууллага, улсад нэр төртэй, алдаршсан сум байлаа. Тийм учраас манай сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга  Ч.Чулуун БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсан нь төр захиргааны ажлыг сайж хийж, сум орноо сайн удирдан, аж ахуй зохион байгуулалтын талаар сайн бэхжүүлж ирсэн томоохон баримт билээ. Сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаа ажлаараа аймагтаа олон жил  тэргүүн байранд явж, 3 удаа 1-р байр эзэлсэн байдаг юм.
            1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулийн дагуу төр, захиргааны байгууллага бүтэц зохион байгуулалтын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нутгийн захиргааны байгууллага болон ажлын үүрэг нь салж өөрчлөгдөн ажиллаж байгаа нь ажил үүрэг нь улам бэхжин жигдэрч олон нийтэд нэр хүндтэй байгууллагууд болсон юм. Би 1992 оноос хойш 6 удаагийн сонгуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаад сонгогдон ажиллаж, иргэд сонгогчиддоо төрийн бодлого шийдвэрийг сурталчлан, ажил амьдралд хэрэгжүүлэх талаар сумын эдийн засаг нийгмийн буюу зах зээлийн эдийн засгийн нийгмийн нөхцөлд ардчилал, ил тод байдлыг бүх шатанд хэрэгжүүлэн ажиллаж, ард иргэдийн нийгмийн амьдралыг бүх талаар сайжруулах тодорхой ажлуудыг хийж ирсэн юм.
            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын арга барилыг сайжруулах, бэхжүүлэх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллах 8 жилдээ тодорхой зорилт, хөтөлбөр дэвшүүлэн 25 төрлийн бүтээлч ажлыг сум орон нутагтаа хийж ирсэн юм. Үүнд, соёлын төв, сум дундын эмнэлэг, цагдаагийн ажлын байр зэрэг 3 шинэ барилга бариулсан ба 3 төрлийн гар утасны сүлжээ, 24 цагийн турш ажиллах байнгын цахилгаан эрчим хүч, шилэн кабелийн байгууламжийг сум оронд оруулснаас гадна эрүүлийг хамгаалах, боловсрол, соёл, биеийн тамир, урлаг уран сайхны ажлыг ард иргэд, хүүхэд залуучуудын дунд хэрэгжүүлэх, суралцах, эрчимжүүлэх талаар тодорхой бодлого дэвшүүлэн амжилт гарган ажиллаж тодорхой ажлуудыг хэвшил болгон зохион байгуулж ирсэн бөгөөд мал аж ахуйн үйлйдвэрлэлийг эрчимжүүлж, газар тариалан, жимс жимсгэнийн талбайг жил бүр нэмэгдүүлэн, хадлан ургацын хэмжээг ахиулж, сумын мал бүхий өрхийн 50 шахам хувь нь газар тариалан эрхэлдэг болсон юм.
         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлыг боловсронгуй болгон бэхжүүлэх талаар байнга анхаарч, дотоод ажлыг сайжруулах мөрийн хөтөлбөрийг нарийвчлан боловсруулж бодит ажлуудыг хийж хэрэгжүүлснээс гадна энэ хугацаанд суманд хэрэгжүүлэх 8 төрлийн хөтөлбөр, төлөвлөгөөг гарган ажилласан нь чухал ач холбогдолтой болсон юм. Хурлын байгууллагаас сум орон нутгийн эдийн засаг нийгмийн болон бусад олон төрлийн ажлуудад 5-10, 10-20 жилийн судалгаа  гарган түүндээ тулгуурлан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бичиг баримтыг боловсруулан ажиллаж ирсэн юм. Үүнээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагатай холбоотой судалгааг нарийвчлан гаргаж ажилласан юм.
            Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг улам боловсронгуй болгох, цаашид бэхжүүлэх талаар төр засгийн төв байгууллагаас олон хууль  тогтоомж, дүрэм, заавар журам гарч, бидэнд удирдамж болгон ирүүлдэг бөгөөд бид энэ ажлыг амьдралд хэрэгжүүлэх, ард иргэд сонгогч олон түмэнд ойлгуулах талаар байнга сурталчилж, ялангуяа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, засаг захиргааны ажилтнууд сургалт сурталчилгааг байнга төлөвлөн хийж байвал нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилд амжилт гарч, нэр хүнд нь өсөж боловсронгуй болох юм гэсэн саналтай байдаг. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5728
4267 / 74%
915 / 16%
265 / 5%
281 / 5%