Зөвлөлгөөнөөр монгол орны бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого, үр дүнгийн тухай, сумын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийг сайжруулах, мэргэжилтнийг чадавхижуулах чиглэлээр аймаг, сумын түвшинд хийсэн ажлын үр дүнгийн тухай, бэлчээрийн ачааллыг зохицуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх зэрэг чухал сэдвүүдээр илтгэл сонсож, өөрсдийн сумдын бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг хийх талаар бүлгийн ажил хийсэн нь чухал үр дүнтэй зөвлөлгөөн боллоо.