Тус сум нь 2011 оноос эхлэн амьжиргааг дээшлүүлэхэд нийгмийн халамж дэмжлэг туслалцаа зайлшгүй шаарлдагатай өрхийг сонгон тэдний амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн билээ. Тус сумын нийгмийн халамжийн байгууллагын санаачлагаар төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгж, ард иргэдээс "Нийгмийн сүлжээ" туршилтат төслийн хүрээнд 10 дугаар сарын 07-ноос 11 дүгээр сарын 07 хүртэлх 1 сарын хугацаанд "Сайн үйлсийн аян" зарлаж, 2 дугаар иргэн Хайдав овогтой Гантөмөрийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Х.Гантөмөр нь 5 ам бүлтэй нэн ядуу өрх юм.
Энэ аянаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пүрэвжав ах, эгч, дүү нарын хамт өргөө цагаан гэр бэлэглэж байгаа бол тус сумын төрийн үйлчилгээний болон аж ахуйн нэгж байгууллагууд, Улаан загалмайн хороо, ард иргэд аянд нэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлаа зохион байгуулсаар байна. Аян дуусахад 4 хоног үлдээд байна.