Тус сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 50 жилийн ойг 12 дугаар сарын 06-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Ойн баяраар баярын хурал хийж, хүндэтгэлийн концерт тоглож, тэргүүний хүмүүсийг шагнаж урамшуулсан ба 4-5 нас, 6-7 нас, 8-10 насны хүүхдийн барилдаан, караоке дууны тэмцээн зохион байгууллаа. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хүндэтгэлийн хүлээн авалт хийж, хүүхэд бүрт бэлэг гардуулсан байна. Ойн арга хэмжээнд аймгийн боловсрол соёлын газрын дарга, мэргэжилтнүүд болон аймгийн ба тойргийн сумдын цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, цэцэрлэгийн ахмад эрхлэгч, багш нар урилгаар хүрэлцэн ирж боролцлоо.