2015 оны ажлаараа тэргүүлж, аймгийн сайн малчин, аймгийн тэргүүний тариаланч, аймгийн тэргүүний хадланч болсон иргэдэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн боловсрол, соёлын газрын дарга М.Сурахбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг шагналыг гардуулж байна. Энэ онд 1-р багийн малчин Гаанжуурын Балт, Норжингийн Отгонбаатар, 2-р багийн малчин Лхагвасүрэнгийн Жанчивдорж, 3-р багийн малчин Төмөрийн Эрдэнэбаатар, 4-р багийн малчин Мөнхийн Батбаатар, 5-р багийн малчин Цэрэнгийн Цэен-Ойдов, Бодийн Сүхбаатар нар аймгийн сайн малчин болсон бол 1-р багийн тариаланч Гүржавын Бат-Эрдэнэ аймгийн тэргүүний тариаланч, 1-р багийн тариаланч Бухын Янсанцоо аймгийн тэргүүний хадланч цол, тэмдгээр шагнуулж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатараас шагналаа гардан авч байна.