Модон хонин жилийн сумын шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулав. 3-р багийн малчин Баянтөрийн Орхон шилдэг малчнаар, 3-р багийн тариаланч Цолмонгийн Лувсандорж тэргүүний тариаланчаар, 5-р багийн уяач Холдгорын Мөнхтүвшин шилдэг уяачаар, сум дундын эмнэлгийн ахлах сувилагч Дашдондовын Должинцэрэн эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтнаар, сум дундын эмнэлгийн галч Намсрайн Энхбат сумын шилдэг ажилчнаар, 3-р багийн анчин Бэгзсүрэнгийн Гантөмөр шилдэг анчнаар, 3-р багийн иргэн Намсумын Буянт шилдэг бизнесмэнээр, 5-р багийн иргэн Батмөнхийн Энхбилгүүн шилдэг ардын авъяастнаар, 12 жилийн дунд сургуулийн сурагч Өлзийсайханы Зөнбилэг шилдэг сурагчаар, 2-р багийн иргэн Магсарын Цэдэндорж шилдэг тамирчнаар, бүрэн дунд сургуулийн багш Жадамбын Төрбат боловсролын салбарын шилдэг ажилтнаар, нийгмийн халамжийн байцаагч Намсумын Булган төр захиргааны байгууллагын шилдэг ажилтнаар, 1-р багийн иргэн Гүржавын Бат-Эрдэнэ шилдэг нийгмийн зүтгэлтнээр, 1-р багийн иргэн Дагвадоржийн Мянганбаяр шилдэг бөхөөр, бүрэн дунд сургуулийн сурагч Балдангомбын Ууганбаяр шилдэг унаач хүүхдээр тус тус шалгарч, медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан байна.