Сумын модон хонин жилийн шилдгүүдэд хүндэтгэл үзүүлж, хүчит 32 бөхийн барилдаан зохион байгууллаа. Барилдаанд аймгийн харцага Н.Батсайхан түрүүлж, сумын заан Ц.Ганзолбоо үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт сумын харцага Д.Хүрэлсүх, сумын начин Батдорж нар шалгарсан байна.