Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ

Ажлын хэсгийн хурал болов.

2016-04-04

          Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нарын баталсан удирдамжийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан "Эрхэм сайн хөвгүүд" аяныг зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо.

            Өсвөр насны хөвгүүдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдний нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, хорт зуршлаас татгалзан биеэ зөв авч явах ёс суртахууны зан үйлийг төлөвшүүлэхэд нь дэмжих, цахим ертөнцөд учирч болох эрсдэлээс өөрийгөө болон найз нөхдийгөө хамгаалах мэдлэг мэдээллээр хангах, тэдний хүмүүжил төлөвшлийг сайжруулах зорилгоор "Бид соёлтой нийгмийн хариуцлагатай иргэд" уриатай "Эрхэм сайн хөвгүүд" аяны хугацаанд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%