Бүрэн дунд сургууль дээр зохион байгуулж буй "Эрхэм сайн хөвгүүд" аян нээлт боллоо. Аяныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пүрэвжав нээж үг хэллээ. Сургуулийн нийгмийн ажилтан Х.Ганчимэг аян хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулж, аяны хугацаанд хийх ажлын талаар санал авч, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.