Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын 2016 оны сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 21 эр, 3 эмэгтэй шатарчин оролцож, эрэгтэй шатарчдаас 5-р багийн шатарчин Д.Сүрэнхорол 1-р байр, 5-р багийн шатарчин Д.Мягмар 2-р байр, 2-р багийн шатарчин С.Октябр 3-р байр, эмэгтэй шатарчдаас 3-р багийн шатарчин Н.Даваажаргал 1-р байр эзэлж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг гардан авлаа.